728 x 90

Техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

Техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах үүрэгтэй байдаг. Түүнчлэн “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд бүртгэлийн байгууллагаас гурав ба түүнээс дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулах гэж байна.

Техникийн хяналтын үзлэгтээ тогтмол хамрагдах нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, өөрийгөө болон бусдыг зам тээврийн гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Иймд АТҮТ-өөс хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл гурав ба түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг зөвлөлөө.

Үнийн тариф:

  • Суудлын машин: 22000 төгрөг
  • Ачаа, автобус, механизм: 33000 төгрөг
  • Мотоцикл, чиргүүл: 11000 төгрөг

Гурав ба түүнээс дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ