Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г.Өөдэй нь төрсөн аавыгаа ажлын байран дээрээ нас барсан гэж хуурамч материал бүрдүүлж 57.8 сая төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлэн авсан гэх асуудлыг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2022.10.11-ны өдрийн шүүх хурлаар гэмт хэрэг үйлдснийг нь тогтоож, 57.8 сая төгрөгийг төрд буцааж төлөх шийдвэр гаргасан.
Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ял оноогоогүй юм. Тэгвэл “улсын яллагч” прокурор хэргийг хөнгөн шийдлээ гэж үзээд шүүх рүү эсэргүүцэл бичсэн юм. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авснаар шүүх хурлыг дахин зарлаж анхан шатны шүүхийн шийдвэр дахин гарч Г.Өөдэйд анхан шатны шүүх бусдад хохирол учруулж, залиллах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 15 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 57.8 сая төгрөгийг өөрөөр нь төлүүлэх шийдвэр гаргасан. Г.Өөдэй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхэд хандсан ч, давж заалдах шатны шүүх түүний хэргийг хэвээр үлдээжээ. Тодруулбал:2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Давж заалдах шатны Шүүх дээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10.2.2-2.3-д заасан шүүгдэгч Г.Өөдэйд холбогдох хэргийг Шүүх хурлаар хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингээд 2 шатны шүүх Г.Өөдэйг гэмт хэрэг үйлдснийг тогтоож, гэм буруутайд тооцжээ.
0 сэтгэгдэлтэй