Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын III хуралдаан өчигдөр болж, мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар Засгийн газар хуралдаж, зуданд нэрвэгдсэн айл өрхөд 8-15 сая төгрөг өгч малжуулах асуудлыг болон сурагчдын улирлын амралтанд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Зуданд нэрвэгдсэн айл өрхөд хэдэн сая төгрөг олгох нь одоогоор бүрэн эцэслэгдээгүй байна.
Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, махны нийлүүлэлт, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөнн Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар, "Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай" Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай, "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам", Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудал эрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.
0 сэтгэгдэлтэй