2024 оны 2-р сарын 20-нд Москва хотод залуу авьяастнуудын тэмцээн болох "Гран При Надежд" олон улсын залуучуудын балетын тэмцээн болжээ. Тус тэмцээнд World Ballet and Dance Grand Prix Mongolia олон улсын тэмцээний уран сайхны удирдаач У.Бат-Эрдэнэ шүүгчээр ажилласан байна. Харин энэхүү дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон МУ-консерваторийн сурагч С.Нямбаяр алтан медаль, Б.Болорчулуун хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг гаргажээ.
0 сэтгэгдэлтэй