728 x 90

Алексей Навальныйн оршуулга өнөөдөр Москвад 14 цагт болно

Алексей Навальныйн оршуулга өнөөдөр Москвад 14 цагт болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный “Туйлын чоно” чанга дэглэмтэй хорих ангид нас барснаас хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байна. 


Навальныйн оршуулгыг баасан гарагт буюу өнөөдөр  ОХУ-ын нийслэл Москва хотод хийхээр төлөвлөж байна. Гэвч Навальныйтай салах ёс гүйцэтгэхээр цугласан хүмүүсийг Оросын цагдаа баривчлан саатуулж болзошгүй гэдгийг түүний бэлэвсэн эхнэр Юлия Навальная анхаарууллаа.

Юлия Навальная өчигдөр Францын Страсбург хот дахь Европарламентын төв танхимд үг хэллээ. Тэрээр Алексейг нас барснаас хойш 10 гаруй хоног өнгөрснийг хэлж, түүний оршуулга амар тайван болж өнгөрнө гэдэгт итгэлгүй байгаагаа хэлсэн байна. Нөхрийнхөө үхэлд Ерөнхийлөгч Путиныг буруутгаж байгаа хатагтай Навальная “Путин бол зохион байгуулалттай гэмт бүлгийн удирдагч. Өөртэй нь хамтрахаас татгалзсан хэнд ч юу ч хийж чадах нэгэн” гэж Европарламентын танхимд хэлсэн үгэндээ дурджээ. Түүнчлэн “Алексей мөрөөдөлдөө багтаасан үзэсгэлэнт Орос орныг харж чадаагүй боловч бид харах ёстой. Нөхрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд би хамгийн сайнаараа хичээх болно” гэлээ.


Навальныйн гэр бүлийнхэн түүний цогцосноос хоригдож байсан өнгөрсөн гурван жилийн хугацаанд тарчлаан зовж байсан ул мөр илэрсэн гэж үзэж байгаа юм. Туслахууд болон гэр бүл нь оршуулга зохион байгуулах газруудтай уулзсан боловч ихэнх нь татгалзсан хариу өгсөн гэж хэвлэлүүдэд мэдээлжээ. Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмуш эцэст нь оршуулга хийж, түүнтэй салах ёс гүйцэтгэх газрыг олсон тухай дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Оршуулга Москва хотын Марьино дүүрэг дэх Борисовын оршуулгын газарт болно. Энэ дүүрэгт Навальный амьдарч байсан удаатай. Бурхны ариун эх сүмд оршуулах ёслол баасан гарагийн өдөр 14:00 цагт эхлэх юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ