728 x 90

"Сургуулийн эргүүл"-д энгэрийн камер зүүлгэж, жолоочийн хариуцлагыг чангатгана

"Сургуулийн эргүүл"-д энгэрийн камер зүүлгэж, жолоочийн хариуцлагыг чангатгана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Сургуулийн эргүүл" хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчид энгэрийн камер зүүлгэж, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагыг чангатгана. Сургуулийн эцэг эхчүүдийн эргүүл гарснаас хойш сургууль орчимд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил 60 хувиар буураад байгааг хэлэлцүүлгийн үеэр албаныхан онцолсон юм.

School police”-ийн хувьд сургууль орчмын явган хүний гарцан дээр үүрэг гүйцэтгэдэг. Иргэд, эцэг эхчүүдээс ирж буй гомдол мэдээллээр, явган зорчигч ногоон гэрлээр гарч байхад зам тавьж өгдөггүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчдөг. Үүнтэй холбоотой тухайн зөрчил гаргасан жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 38 дахь заалтын дагуу 20 нэгжээр торгож, зөрчлийн 2 оноо хасдаг. Иргэд та бүхэн School police”-ийн шаардлагыг хэрвээ зөрчвөл хоёр оноо хасаж, 20 нэгжээр торгоно.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ