728 x 90

Макаод сүүлийн таван жилд Монгол Улсын 169 иргэн гэмт хэрэгт холбогджээ

Макаод сүүлийн таван жилд Монгол Улсын 169 иргэн гэмт хэрэгт холбогджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн хилээр нэвтрүүлэхдээ нарийн шалгадаг болжээ. Ийнхүү хил гаалийн хяналт шалгалтаа чангаруулсан нь Макаод ирж буй Монгол Улсын зарим иргэн гэмт хэрэгт холбогдож байгаатай холбоотой ажээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Макаод Монгол Улсын 169 иргэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд олонх нь хулгайн гэмт хэрэгт холбогджээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийх үеэрээ Макаогийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Вун Сио Чактай уулзаж энэ талаар ярилцжээ. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод нэвтэрч буй Монгол Улсын иргэдийг хил, гаалийн нарийвчилсан шалгалт явуулж байгааг анхаарч, энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад нээлттэй байгаагаа Б.Энхбаяр сайд хэлсэн байна.

Макаод Монгол Улсын иргэн хүний наймаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдсон асуудлаар хоёр тал мэдээллийг шуурхай солилцож, хамтын оролцоотойгоор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтойг хэлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ