728 x 90

Аварга О.Хангай 32 дахь түрүүгээ авлаа

Аварга О.Хангай  32 дахь түрүүгээ авлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Монгол бөхийн өргөөнд “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан болов. Барилдаанд аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.БатмөнхД.Анар, Б.Бат-Өлзий, харцага Н.Золбоо, Т.Баасанхүү тэргүүтэй 128 бөх хүч үзсэнээс Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Н.Намнансүрэн, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарав. Дунд шөвөгт улсын заан Д.Анар, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Л.Энхсаруул, Т.Довчинсэмбээ, Н.Намнансүрэн нар үлдлээ. О.Хангай аварга Үндсэн хуулийн өдрийн барилдаанд үзүүрлэж, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх, Сар шинийн барилдаан, Баян-Өндөр сумын 100 жилийн барилдаанд түрүүлсэн юм. Мөн түүний Монгол бөхийн өргөөний 46 дахь түрүү булаалдсан барилдаан ба 32 дахь түрүү болов.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ