728 x 90

Метрогоор явах тасалбарын үнэ 1000 төгрөг буюу Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэр

Метрогоор явах тасалбарын үнэ 1000 төгрөг буюу Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэр
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өчигдөр зарласан талаар бид мэдээлсэн. 


Энэ мэдээллийн дагуу иргэд олон нийт Хотын даргын түргэдсэн шийдвэрийг шүүмжлэв. Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэрээр  хотын дарга дөнгөж тендер зарлачихаад байж, зорчих таслбарын үнэ 1000 төгрөг хэмээсэн нь "Баригдаагүй метрогоор зорчих тасалбар үнэ 1000 хэмээсэн нь хэтийдсэн түүний PR цагаа олсонгүй" гэж олон нийт шүүмжилсэн юм.


Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Метроны техникийн үзүүлэлтийн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс танилцуулснаар дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан байна. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолжээ.Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийнэ. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Метротой болсноор уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан байна. Энэ мэдээллийн дагуу иргэд олон нийт Хотын даргын түргэдсэн шийдвэрийг шүүмжлэв. Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэрээр  хотын дарга дөнгөж тендер зарлачихаад байж, зорчих таслбарын үнэ 1000 төгрөг хэмээсэн нь "Баригдаагүй метрогоор зорчих тасалбар үнэ 1000 хэмээсэн нь хэтийдсэн түүний PR цагаа олсонгүй" гэж олон нийт шүүмжилсэн юм. 

11 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

11 сэтгэгдэл

  •  
    З 103.57.95.94
    8 сарын өмнө

    Алаагүй байж баавгайн арьс гэдэг шиг бариагүй байж юун үнэ мөнгийг нь тооцдог юм бэ.

  •  
    Иргэн 59.153.112.148
    8 сарын өмнө

    Барьж л үзээрэй дээ ПОП уудаа балчир хүүхэд хүртэл метротой болох нь гээд ярьж байна. Хулхин дээрээ цэцэг ургуулж, шахмал түлшинд хорлогдсон ард түмэн Геноцит-д автаж хавдраар шаналж үрэгдсээр байна

  •  
    Joe 202.55.188.86
    8 сарын өмнө

    Metro bari geedl hoshuuraad baisan yag barih bolhoor boli geed l manaihaan sonin humuus shuu

  •  
    Zonchin 202.126.89.57
    8 сарын өмнө

    MAH iin shaadag garuud yag L Metro barij haragdaach.NATOgiin arhichin Frantsuudad hamag gazriin honor Orduudaa.zugeer ogchihson maanag Hurelsuh MAH Mongol Ulsiiig suiruulj duuslaa..

  •  
    Зочих 103.57.92.241
    8 сарын өмнө

    Зөв буруу нь хамаагүй харлуулаад л, гутаагаад л бай гэсэн шдээ, метрогоор энүүний нэр хүнд өсчих гээд байна гээ биз дээ

  •  
    Зочин 66.181.184.187
    8 сарын өмнө

    Метроноос өмнө автобусны буудлуудаа дулаан байртай болгоод автобусаа нэмчихвэл ч...

  •  
    зочин 202.179.4.250
    8 сарын өмнө

    харин ч Нямбаатарыг мундаг гэж хардаг. Тооцооллын 1000 төг дээр асуудал үүсгэж байгааг ойлгохгүй байна. ямар ч тендер, төсөл заавал тооцоололтой байдаг. манайхан үнэхээр хэцүү хүмүүс шүү.

  •  
    irgen 202.9.40.237
    8 сарын өмнө

    Ymarch bolovsrol.meregjil.chadvargui.zangaraggui huniig ih hotiin dargaar tomilood yaj holioj bgaag ES n harahgui bnuu.esvel tsavchaagaa huvaana gej boddog bolovui.Daanch uo ch hj chadahgui de.440 ih naydiin nuursee hileer gargachihaad.500 k iin tolgoi tooldog iim huuli zuin said bsanuu.Zuvleh.orlogch n helj yrij bgaag n zuvleed egeesei.Chinzorig.Bolorchuluun.Nomin.Delgersaihan.Nymbaatar daanch chadvar bhgui uomaa

  •  
    Nymka 66.181.160.25
    8 сарын өмнө

    Irged yu baidiin huzuugui pizdaa baabaruud buyu AN n alnuud l bolj uheh gej baihgui yu ardchilal yrisan dur esgegch hulgaich nariin tsugluulaguud hiiy buteey geheer l uheh shahdag ni em bish zan gent bish huuch bizdee

  •  
    Зочин 139.5.219.96
    8 сарын өмнө

    Залхуу манайхан Метрогоор явахгүй ээ түгжрээд ч болтугай өөрийн унаагаараа явна шууд машинаасаа буугаад л тав алхаад л ажил руугаа ордог Арабын шах шиг хүмүүс Метрогоор явах уу? Хүн ам хэд билээ . Замаа өргөсгөөд дээгүүр нэмэлт зам л тавих хэрэгтэй.

  •  
    Иргэн 43.242.243.145
    8 сарын өмнө

    Метро барина л гэнэ та нар 8 жил юу хийж суув хэн юу хулгайлсан луйвардсанаа ярьж тэднийгээ хаацайлж хамгаалж ирсэн болхоос ийм юм юу ч ярьж бүтээсэнгүй тэгээд хэзээ баригдана гэж та нарт итгэх вэ дээ арай бариагүй суугаагүй унааны мөнгөн зардлыг тооцоолж урьдчилаад иргэдээсээ авах гээд байгаа юм биш биз эхлээд иргэддээ амалсан юмаа шудрагаар хийгээд сурчих тэр цагт итгэдэг болноо...

Шинэ мэдээ