Ховд аймгийн ЗДТГ-ын санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Г.Өөдэй нь талийгаач аавыгаа ажлын байран дээрээ нас барсан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн 57.8 сая төгрөгийг төрөөс завшсан юм. Түүний гэм буруутайг хоёр шатны шүүх тогтоож, 15 сая төгрөгийн торгуулийн ял оноож, 57.8 сая төгрөгийг төрд эргүүлэн төлөх шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл түүнийг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г.Өөдэй нь төрсөн аавыгаа ажлын байран дээрээ нас барсан гэж хуурамч материал бүрдүүлж 57.8 сая төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлэн авсан гэх асуудлыг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2022.10.11-ны өдрийн шүүх хурлаар гэмт хэрэг үйлдснийг нь тогтоож, 57.8 сая төгрөгийг төрд буцааж төлөх шийдвэр гаргасан тухай бид өмөн нь мэдээлж байсан билээ.