728 x 90

Энэтхэгийн тэргүүн баячуудын хуримыг Монгол нугараачид "чимнэ"

Энэтхэгийн тэргүүн баячуудын хуримыг Монгол нугараачид "чимнэ"
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэтхэгийн тэргүүн баячуудын нэг болох Мукеш Амбанигийн хүү Ананд өнөөдөр  хуримаа хийнэ. Түүний хуримд Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, нарын гурван монгол нугараач Нарны циркийн шоу үзүүлбэрээ толилуулна.Ч.Отгончимэг Spiegelworld AUS & NZ агентлагийн уран бүтээлч юм байна. Өмнө нь Монголын уран нугараачид Холливудын алдартай найруулагч Тим Бюртоны найруулсан “Дамбо” уран сайхны киноны туслах дүрд тоглосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг алдартай хүүхэлдэйн кино нь 60 жилийн дараагаар бүрэн хэмжээний уран сайхны кино болон мэндэлж, дэлхийн улс орнуудад тун удахгүй нээлтээ хийх гэж буй. Харин эл алдартай бүтээлд Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараачид хэрхэн туслах дүрд тоглосон нуграачид юм. Сонирхуулахад  Мукеш Амбанигийн хүү Анандын хуримд АНУ, БНСУ-ын томоохон компанийн захирлууд уригджээ. Энэтхэгийн баруун хэсэгт орших жижигхэн хотод урьд хожид байгаагүй сүр дуулиантай хурим болж байна. Хурим Баасан гаригаас эхлээд гурван өдөр үргэлжилнэ. Тэрбумтан, бизнес эрхлэгч Мукеш Амбани хүүгийнхээ хуримыг нижгэр тэмдэглэхээр бэлдсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс алдартнууд хүрэлцэн ирж байгаа гэдгээрээ онцлог.

1200 орчим зочин ирнэ. Үүнд, Билл Гейтс, Марк Зукерберг, Иванка Трамп, Энэтхэгийн тэрбумтнууд, Болливудын одод багтах юм. Түүнчлэн Катарын ерөнхий сайд, Канадын ерөнхий сайд асан, Бутаны хаан, хатан тэргүүтэй дипломат зочид ч багтаж байна.  Дуучин Рианна, илбэчин Дэвид Блэйн болон Болливудын алдартай дуучид ирсэн зочдод тоглолтоо сонирхуулна. Хурим Гужарат муж дахь Жамнагар хотод болно. Энэ нь 600 мянган хүн амтай хот юм. Гэр бүлийн бизнесийн эзэнт гүрний газрын тос боловсруулах гол үйлдвэр болох "Reliance Industries" тус хотод оршдог. Хур баян гэр бүл Лхагва гаригт хуримын ёслолыг угтан ойролцоох тосгодод оршин суух 51 мянган хүнийг хооллож ундалжээ. Сүйт залууг Анант Амбани гэх ба 28 настай. Тэр удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Радика Мерчанттайгаа гэрлэж байна. Радика Мерчант нь "Encore Healthcare" компанийн гүйцэтгэх захирлын охин юм.

Анант Амбанигийн эрхлэн ажиллуулдаг амьтдыг асран хамгаалах төв бий. "Вантара" нэртэй уг төв нь 3000 га талбайг хамрах бөгөөд гэмтсэн, хүчирхийлэлд өртсөн, ховордсон амьтдыг асран хамгаалж, байрлуулдаг. Хуримын зочид уг төвөөр зочилно. Ингэхдээ ширэнгэн ойн сэдэвтэй хувцас өмсч очно. Хуримын зочид гурван өдрийн турш өөр өөр хувцас өмсөх юм. Тэдэнд зориулж үсчин, гоо сайханчдын бүхэл бүтэн арми байрлажээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ