728 x 90

Хаврын тэргүүн улаан бар сарын 23. Адъяа гараг

Хаврын тэргүүн улаан бар сарын 23. Адъяа гараг
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 03. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 23. Адъяа гараг. Эрхтэний тэнгэр одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бар өдөр.

Өдрийн наран 7 цаг 29 минутад мандаж, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно хэмээжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ