УОК-ын Шуурхай штабаас ажлын өдрүүдийн 11.00 цагт хаваржилтын нөхцөх байлын талаар мэдээлэл өгч эхэлсэн. Өнөөдрийн мэдээллээр гуравдугаар сарын 1-ний байдлаар хорогдсон малын тоо гурван сая 89 мянгна 420-д хүрсэн гэдгийг дуулгалаа. Оны эхэнд тоологдсон малын 4.7 хувь нь хорогдсон байна. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай, Дорнод, Хөвсгөл аймагт малын хорогдолл хамгийн их байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар УОК-т 41 иргэн, 22 ААН, төрийн 54 байгууллага, төрийн бус 18 байгууллага болон гадаадын нэг байгууллагаас нийт 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 773.1 сая төгрөгийн бараа материал цуглажээ.
0 сэтгэгдэлтэй