Хувийн машиндаа тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг торгожээ. Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд нэр бүхий иргэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Kia Carniva” загварын тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хуулиар хориглосон тусгай дуут дохио суурилуулсан байжээ.
Уг хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар 100 нэгжээр буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
0 сэтгэгдэлтэй