728 x 90

Голын мөс цөмөрч, суудлын машин живснээр нэг иргэн амиа алджээ

Голын мөс цөмөрч, суудлын машин живснээр нэг иргэн амиа алджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт "Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч, суудлын машин живжээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.04-ний 09:00 цагт хүлээн авсан байна.

Голын мөс цөмөрч, “Toyota Prius-20” загварын суудлын автомашин эргээс 13 метр зайд живсэн байна. Тухайн машинд хоёр хүн зорчиж явсан бөгөөд нэг нь эсэн мэнд гарчээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, Бүрэнтогтох сумын харьяат 45 настай эрэгтэйн цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн. Мөн машиныг гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ