Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Лхагвадорж нь эхнэр Н.А-тайгаа бүлэглэн 12 иргэнд газар эзэмшүүлсэний төлөө 43 сая төгрөгийн хахууль аваад баригджээ. Эхнэр нь хахуулийн мөнгө, өргөдлийг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэтгэжээ. Түүнд иргэн Г.Ц өөртөө болон Г.Цэнгэлмаа, Г.Номин, Б.Ганхуяг, П.Цэрэнханд, Г.Мөнхсоёл, Н.Марал, С.Лүдэвсүрэн, Г.Мөнхсүлд, Ш.Ганбат, Р.Адъяабат, М.Энхбаатар гээд нийт 12 хүнд газар авч өгөхөөр хахууль өгчээ. Мөнгийг Г.Ц-гийн нөхөр М.Энхбаатар шилжүүлсэн гэнэ. Тэрээр эхлээд 18,2 сая дараа нь таван сая, сүүлд нь 10 сая гэх мэтээр шилжүүлжээ. Хахуулийн мөнгийг үүрэг гүйцэтгэгчийн эхнэр нь хамаатнуудынхаа дансаар авсан байна. Хэрэг илрэх үед дээрхи 12 иргэний газрыг битүүмжилсэн гэнэ. Шүүх үүрэг гүйцэтгэгчид 10 сая, эхнэрт нь долоон сая, хахууль өгсөн иргэнд 10 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Хахуулийн 43 сая төгрөгийг улсын орлого болгосон байна.