Энэ удаагийн сонгуулиар улс төрийн намууд дэвшихээр горилогчдын босгыг 500 саяас эхэлж буй сонгууль угтсан сураг ажиг гарч байна. 500 сая төгрөг бэлнээр намдаа тушаасан нь УИХ-д нэр дэвших эрхээ эдлэх гэнэ. Харин УИХ-д суудалтай намуудын жагсаалтад багтах гишүүдийн босго мөнгө хоёр тэрбум төгрөгөөр эхэлж буй гэсэн мэдээ байна. Жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдэх тусам мөнгө нэмэгдэж байгаа гэнэ. Эрх баригч намын тухайд өрсөлдөөн ихтэй, босго өндөртэй байгаа аж. Намын жагсаалтад багтахын тулд улстөрчид 2-4 тэрбум төгрөгийн дэнчинг намдаа тушаах магадлал тун өдөр байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Олон нийтийн жиргээ ч алт хэдийнэ сонгууль угтсан намуудын дэнчинг эрэмблээд эхэлжээ. Олон нийтийн дунд сураг ажиг ийм байгаа бол намуудын тохироо "ханцуйн" дотроо ид явагдаж, нэр дэвшихээр горилогчид "мөнгөө" базааж байгаа аж. Доорх жиргээнээс харвал нэг тэрбум төгрөг босгох чадвартай хүн л УИХ-д нэр дэвших нь.
0 сэтгэгдэлтэй