Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэдэг мэдээллийг Английн талаас ирүүлсэн. Энэ асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтныг эгүүлэн татсан. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүхийг Английн хууль хяналтынхан шалгаж буй гэсэн мэдээлэл байхгүй. Хувь хүнтэй холбоотой мэдээллийг Элчин сайд Б.Энхсүхээс өөрөөс нь тодруулсан нь дээр байх" гэлээ.