Өчигдөр 14:48 цагийн үед "Маршал таун" хотхоны хавьцаа нимгэн хувцастай, машин зам дагуу алхаж явсан 2-3 насны гэмээр хүүг нэгэн иргэн олж, цэцэрлэгт нь оруулж өгчээ. Тухайн хүүхэд Хан-Уул дүүргийн 17-р хороо "Кинг таун" хотхонд байрлах нийслэлийн 325-р цэцэрлэгт явдаг бөгөөд тус хүүхдийг багш нарт нь хүлээлгэж өгөх үед цэцэрлэгийн багш нар хүүхэд алга болсон талаар ямар нэгэн мэдээлэлгүй, ямар чхариуцлагагүй байсан гэх шүүмжлэлийг нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Иргэн “Ийм нимгэн хувцастай Маршал хотхоны машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө. Хүйтэнд даараад тасалгаанд өмсдөг нимгэн хувцастай, ямарч хараа хяналтгүй явж байна. Хүүхдээс хаанаас ирсэнг асуухад хариулахгүй байсан учраас машиндаа оруулж түр байлгаж байгаад зургийг нь бариад ойр хавийн цэцэрлэгүүдээр орж асуухад “Улсын 325-р цэцэрлэг”-ийн хүүхэд болж таарав. Ороод ийм хүүхэд байдаг эсэхийг асуухад багш нар нь харж хамгаалах ёстой хүүхэд нь алга болчихсон байгааг мэдэж байгаа юм алга. Багш ажилчид нь хүүхдүүдээ унтуулаад нийлээд бүгдээрээ нэг өрөөндөө инээгээд сууж байх. Бүр хамгийн дургүй хүрмээр нь хүүгийн яг анги даасан багш нь нимгэн өмд цамцтай явж байна гэж хэлээд байхад цэцэрлэгийнхээ эрэгтэй ажилтанд “чи яваад аваад ир” гэнээ. Дулаан хувцсыг нь аваад өөрөө очоод авах бодол тэр багшид байхгүй байгаа нь үнэхээр бухимдал төрүүлсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
0 сэтгэгдэлтэй