Бүтэн гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокуророос дээрх 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн. Өнөөдөр товолсон ёсоороо шүүх хурал эхэллээ.