Монгол орны нутгаар хаврын улиралд орох анхны бороо 3-р сарын 8-наас 20-ны орчимд аль нэг аймаг, сумдын нутгаар тохиож иржээ.
Ирэх 7 хоногт 3-р сарын 15-ны Баасан гаригийн үдээс хойш Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн болон зүүн талын ихэнх сумдын нутаг, Сайншанд хот орчимд, 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ихэнх сумдын нутаг, Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутгаар анхны бороо, хур тунадас орж болзошгүй байна. 16-ны Бямба гаригт Дорноговь аймгийн нутгаар өдөртөө +4+6 градус дулаан, Сүхбаатар аймгийн нутгаар 0-2 градус хүйтэн байна.
1 сэтгэгдэлтэй
Хангайбазар 59.153.112.103
8 сарын өмнөГоё байсан