728 x 90

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Дэмиджамц мэргэжлийн сумод анхны ялалтаа байгуулжээ

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Дэмиджамц мэргэжлийн сумод анхны ялалтаа байгуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Мэргэжлийн сумогийн “Миягино” дэвжээнд элссэн 23 настай Ө.Дэмиджамц анхны барилдаандаа ялжээ.

Түүнийг бөх сонирхогчид дархан аварга Г.Өсөхбаярын хүү гэдгээр нь мэднэ. Тэрбээр Сэйхакүхо гэсэн нэртэй барилдаж байгаа бөгөөд Сэй гэсэн ханз нь гэгээн, нандин гэсэн утгатай аж.

Тэрбээр ялсныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “Маш их анхааралтай барилдсан. Сэй гэдэг ханзыг нэрэндээ заавал оруулахыг хүссэн. Учир нь, миний Дэмиджамц гэдэг нэр бол Хиргүй далай гэсэн утгатай. Хакүхо багш янз бүрээр бодож байгаад өөрийнхөө нэртэй нийлүүлсэн. Хакүхо гэсэн нэртэй барилдаж байгаа болохоор ялагдаж огт болохгүй. Хүнд ачаа ч барилдаан бүрдээ анхаарна. Их аваргатай царай зүс адилхан гэж олон хүн хэлдэг. Их аваргынхаа удирдлага дор барилдах нь миний хамгийн том хүсэл” гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ