"Дэлгэцийн хамаарлаас шалтгаалан хүүхдийн хараа муудах тохиолдол их байна. Ялангуяа 10-15 насны хүүхдүүдэд гэрлийн хугарлын гажиг буюу шил зүүлгэх шаардлага нэн их байгаа"-г АШУҮИС-ийн профессор Д.Уранчимэг хэлж байна. Хүүхдийн харах үйл явц 3 нас хүртэл нь хөгждөг байна. Нүдний төрөлхийн өвчтэй хүүхдүүдэд гурван наснаас өмнө + шил зүүх шаардлагатай. Харин шил зүүлгэхгүй бол хүүхдийн нүд хялар болж тогтох магадлалтайг мэргэжлийн эмч хэлж байна. Харин 6-аас дээш насанд шил зүүж байгаа хүүхдүүд гар утасны хэрэглээ, хэт ойроос харах, хичээл хийхдээ буруу суух зэрэг ойрын зайны харааны ачааллаас үүдэн хараа нь муудсан байдаг аж. Тиймээс хүүхдийн нүдийг зургаан сард нэг удаа үзүүлж, шилийг тогтмол тохируулах шаардлагатай. Шил зүүхгүйгээс залхуу буюу эрүүл боловч харах үйл ажиллагаагүй нүд болж хувирдаг. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж, шилийг нь тогтмол зүүлгэх шаардлагатай аж.
0 сэтгэгдэлтэй