728 x 90

Нисэхийн тойргийг энэ онд дөрвөн замын уулзвар болгоно

Нисэхийн тойргийг энэ онд дөрвөн замын уулзвар болгоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хан-Уул дүүргийн хэмжээнд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх нь түгжрэлийг бууруулна гэж үзэж байгаа аж. Тухайн орчинд улсын сургуульгүй 3, 17, 23 дугаар хороонд тус бүр 480-960 хүүхдийн суудалтай сургууль байгуулах, авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай байгаа юм. Яармаг орчмын хотхонуудын зэвтэй усны шугамыг шинэчилж, 11, 22 дугаар хорооны хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд яаралтай холбох шаардлагатай гэх мэт олон асуудлуудыг тус дүүргийнхэн хөндсөн байна.

 Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, авто замын сүлжээг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.  Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгох ажлыг энэ онд багтаан шийдвэрлэх юм байна.

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

2 сэтгэгдэл

  •  
    Хурд 66.181.186.141
    8 сарын өмнө

    Хурдан чанартай хийгээсэй гахайнууд аа

  •  
    Хурд 66.181.186.141
    8 сарын өмнө

    Хурдан чанартай хийгээсэй гахайнууд аа

Шинэ мэдээ