Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башё Осака хотноо үргэлжилж байна. Башёгийн дөрөв дэх өдөр буюу өчигдөр том цолтой бөхчүүдээс 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Киришима Б.Лхагвасүрэн нар өвдөг шороодов. Киришимагийн хувьд эхний дөрвөн өдөр дараалан унаснаар тэргүүн байрын төлөө өрсөлдөх боломжгүй болж байна. Түүнийг экс озэки Асаноямад унасны дараа Шибатаяма ояката бэлтгэл нь дутуу байгааг онцолжээ. Тэрбээр одоогоор нэг ч даваа аваагүй байна. Тэгвэл ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Мейсэйд уналаа. Аварга одоогоор хоёр даваа, хоёр унаатай явна. Харин озэки Хоошёорюү С.Бямбасүрэн эхний өдөр өвдөг шороодсон ч түүнээс хойш гурав дараалан давлаа. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил энэ башёд анхны ялалтаа байгуулсан бол Рога А.Амарсанаа ээлжит давааныхаа тоог ахиулав. Дөрвөн өдрийн дараа макүүчид өвдөг шороодоогүй гуравхан бөх үлдлээ.
Тэгвэл жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Тамашёохо Э.Энхманлай дөрөв дараалан унасан бол Чёошома Г.Мөнхбаяр, Дайшёохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд нар хоёр, Оошёома П.Дэлгэрбаяр гурав даваад байна. Уг зиндаанд хоёр бөх байгаа нь Вакатакакаги, Асакорюү нар юм.
Өнөөдрийн онцлох барилдаан
Аби-Нишикиги
Дайейшёо-Вакамотохарү
Үра-Котоновака
Такакейшо-Атамифүжи
Асанояма-Хоошёорюү
Киришима-Мейсэй
Тэрүнофүжи-Охо
0 сэтгэгдэлтэй