Орхон аймгийн 18 дугаар сургуулийн 4б ангийн сурагч 9 настай Н.Монголжингоо гар дээр суниалтын аварга шалгаруулах тэмцээний 8-10 насны ангилалд 290 суниаж шинэ рекорд тогтоожээ.
Тодруулбал, Орхон аймгийн 18 дугаар сургуулийн Баян-Өндөр сумын 30 жилийн ойд зориулсан "Гар дээр суниалт"-ын аварга шалгаруулах тэмцээн нь 03 дугаар сарын 09, 10-ны өдөр Баян-Өндөр сумын спорт зааланд болжээ.
Тус тэмцээнд 08-55 насны эрэгтэй, эмэгтэй 10 насны ангилалд 300 тамирчин оролцон хүч чадал, ур чадвараа сорьж өрсөлдсөнөөс шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчнаар Н.Шинэбаяр, Н.Монголжингоо нар шалгарчээ.
0 сэтгэгдэлтэй