"Эрдэнэт" үйлдвэрийн ээлжийн ажилчид ажлаасаа буугаад усанд ордог шүршүүрийн өрөөнд хяналтын камер байршуулсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ асуудлыг Эрдэнэтийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн ба “ажилладаггүй камер байсан” гэх тайлбар өгчээ. Камер тавьснаас хойш ээлжийн ажилчид ичиж зовоод, шүршүүрт орж чадалгүй шууд гэр рүүгээ явдаг болсон. Энэ хүн хүний эрхийг зөрчиж буй асуудал хэмээн олон нийт бухимдсан юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус цехийн үйлчлэгч нар нь шүршүүрийн өрөөг зохисгүй ашигласан учир камер суурилуулсан гэх мэдээлэл байна. Харин үйлдвэрийн зүгээс хяналтын камер тавьснаа үгүйсгэж, байгаа юм байна.