Спорт хувцас, гутал үйлдвэрлэгч Adidas компани 2023 оны эцэст 14 сая еврогийн цэвэр алдагдал хүлээжээ.
Компани 1992 оноос хойш санхүүгийн сөрөг үзүүлэлт харуулсан анхны тохиолдлын шалтгаан нь рэппер Канье Уэсттэй хамтын ажиллагаагаа цуцалснаас үүдэлтэй. Уэст еврейчүүдийн эсрэг үг хэлсэн хэл ярианд орооцолдсон тул Adidas түүний нэрийн Yeezy бүтээгдэхүүний худалдаагаа зогсоосон юм. Үүний улмаас компанийн агуулахуудад 1.3 тэрбум долларын Yeezy пүүз эрэлтгүй хураагдаж, боломжит орлогоо ойролцоогоор 500 сая еврогийн алдагдалд хүргэжээ. Adidas энэ жил үлдсэн Yeezys-ээ зарж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэж найдаж байна.
0 сэтгэгдэлтэй