ЦЕГ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр,
"Сүүлийн долоон жилийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1945 хүн холбогдсон. Нийт холбогчдын 92 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлж байна. Тодруулбал, насанд хүрээгүй 100 хүн байгаагийн 11 нь 15 настай, 85 нь 16-17 насныхан байна. Сүүлийн долоон жилийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирсэн хар тамхины 46 хувь нь БНХАУ-аар дамжиж манай улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан" гэж хэлэв. БНХАУ-д хар тамхинд донтсон 3 сая хүн байгаа бөгөөд жилд дундажаар 40 000 хүн нас бардаг байна. ОХУ-д хар тамхинаас болж, жилд 7 000 хүн нас бардаг. Сүүлийн 2 жилд хар тамхи үйлдвэрлэдэг лаборатори нь 40 хувиар нэмэгдсэн байна.
Сүүлийн 7 жилийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийн завдсан хар тамхины 46 хувь нь БНХАУ-аар дамжиж иржээ.
0 сэтгэгдэлтэй