728 x 90

Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан машин шатжээ

Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан машин шатжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн “Цант” гэдэг газарт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ОБЕГ-т 03.17-ны өдрийн 15:06 цагт бүргэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:25 цагт очиход Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Тоёота Альфард” загварын суудлын автомашин шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан байна. Иймд иргэн та гал түймрийн аюулаас сэргийлнэ үү!

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ