Шүүгдэгч С.У нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгохын тулд “санхүү авна 21-тэй цэвэрхэн хөөрхөн охин урьдчилгаа авахгүй дуудлагаар очно гэх зар байршуулж” зарын дагуу холбогдсон хохирогч Б.М-ыг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” гэх нэртэй зочид буудалд байхад нь 500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хуурч мэхлэх аргаар иргэн Б.Э-ын эзэмшлийн банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.У-г Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.У-г 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. Хуульд зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм.
Saagii 202.126.89.171
4 сарын өмнөErun bol bie unleltiig zgr zuwshuirchih hergtei shdee manaih baitugai tsaahah ornuud bugd zuwshuuruud baihd manaih gj Ng sonin orno hudlaa tomchuulan gudraal bagchuul ni tsutraal bj baidg jhn yum boh tsag mi Bolson baigaa
Beegii 202.126.89.171
4 сарын өмнөHohin shdee archaagaa aldaad duudlgii huuhen ntr gj baihaar gertee harij huuhed ehneree bayrlluulaach malnuudaa
Beegii 202.126.89.171
4 сарын өмнөHohin shdee archaagaa aldaad duudlgii huuhen ntr gj baihaar gertee harij huuhed ehneree bayrlluulaach malnuudaa
Зочин 202.21.108.62
1 жилийн өмнөХуульчилан хэрэгтэй.тэртэй тэргүй хүн төрөлхтөнтэй цуг л үүссэн биеэ үнэлэлтийг ямар ч нийгэм,ямар ч засаг захиргаа хянаж чадсан түүх байхгүй.зөвхөн хүчирхийллээр л хязгаарлаж болно.Тэрний оронд хуульчилаад өгчихвөл 1д хүний наймаа бэлгийн мөлжлөгт өртөхгүй.2:эрүүл мэндийн болон хуулийн хяналт тавихад хялбар болно 3: улс ч бас татвараа аваад,иргэн ч бас зарим даатгалд хамрагдаад аль алинд нь хэрэгтэй