728 x 90

Дархан-Уул аймагт нүүдлийн эмнэлэг ажиллуулан иргэдийг эрт илрүүлэгт хамруулж эхэллээ

Дархан-Уул аймагт нүүдлийн эмнэлэг ажиллуулан иргэдийг эрт илрүүлэгт хамруулж эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ийн эмч нарын баг Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Эрүүл Мэндийн Яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа аж.

Энэ хүрээнд тус эмнэлгийн эмч нарын баг Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд нүүдлийн эмнэлгээр үйлчилж эрт илрүүлэгт иргэдийг хамруулж байна. Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгт нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ