728 x 90

Австрали оюутны визний шалгуураа чангатгаж эхэлнэ

Австрали оюутны визний шалгуураа чангатгаж эхэлнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Австралийн засгийн газар энэ долоо хоногоос эхлэн гадаад оюутнуудын визийн шалгуурыг чангатгаж эхлэх болжээ. Учир нь энэ долоо хоногт нийтлэгдсэн тоо баримт цагаачлал түүхэн дээд хэмжээнд хүрсэн байгааг харуулсан байна. Ирэх бямба гарагаас /2024.03.23/ эхлэн оюутны визэнд тавигдах Англи шаардлагаа нэмэгдүүлж, гадаад оюутнууд дүрэм журмыг удаа дараалж зөрчсөн тохиолдолд тэдний суралцаж буй боловсролын байгууллагуудын олон улсаас оюутан элсүүлэх эрхийг түдгэлзүүлэх юм. Дотоод хэргийн сайд Клэйр О’Нил мэдэгдэл гаргахдаа “Энэ амралтын өдрүүдээс хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь цагаачлалын түвшнийг бууруулахаас гадна цагаачлалын стратегид зааж өгсөн амлалтаа биелүүлж бидэнд өвлөгдөж ирсэн эвдэрхий тогтолцоог засварлахад тусална” хэмээжээ.Австралид ажиллахаар ирсэн олон улсын оюутнуудыг илрүүлэхийн тулд “жинхэнэ оюутны шалгалт” нэртэй зүйлийг шинээр нэвтрүүлэх болсон байна. Мөн зочны визэнд заасан хугацаанаас цааш үлдэхгүй гэсэн болзол тавьж эхлэх юм. Тус улсад Энэтхэг, Хятад, Филиппин оюутнууд их орж ирж байгаа учраас цагаачлал дээд хэмжээнд хүрээд буй. Үүний улмаас Австралид ажиллах хүчний илүүдэл үүсэж, цалингийн дарамт нэмэгджээ. Мөн аль хэдий нь хэцүүхэн нөхцөл байдал байсан орон сууцны салбарт нэмэлт дарамт болж буй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ