Айлаас гараад сураггүй болсон иргэний цогцыг зургаа хоногийн дараа олсон байна. Тухайн иргэнийг алга болсноос нь хойш гурав хоногийн дараа дуудлага мэдээлэл өгчээ. Дорнод аймаг, Матад суманд гуравдугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч явсан байна. Улмаар сураггүй болсон тухай дуудлагыг Цэргийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр 10 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.21-ний өдрийн 07:00 цагаас үргэлжлүүлэн зохион байгуулжээ. Ингэснээр мөн өдрийн 10:50 цагт /гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас/ цогцсыг нь олсон байна. Иймд Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
0 сэтгэгдэлтэй