728 x 90

Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг цагаатгаж, Ё.Баатарбилэгт ял оноосныг хэрэгсэхгүй болголоо

Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг цагаатгаж, Ё.Баатарбилэгт ял оноосныг хэрэгсэхгүй болголоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа. УИХ-ын дөрвөн гишүүний холбогдсон хэргийг дараах байдлаар шийдвэрлэв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "Фортуна" Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газартай холбоотой шийдвэрийг шүүх хянах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоох боломжгүй гэж үзлээ. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан гэж тайлбарлалаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Учир нь, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Анхан шатны шүүхээс түүнд ЗУРГААН жилийн хорих ял оноосон билээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн болохыг шүүхээс танилцуулав. 0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ