Өнгөрсөн шөнө "Крокус Сити Халл"-д болсон халдлагын үеэр амь үрэгдэгсдийн тоо дор хаяж 93 болсон ба энэ тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж Оросын Мөрдөн байцаах хороо мэдээлэв.
Мөн Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэн байж болзошгүй 11 хүнийг баривчилсан бөгөөд үүний дөрвөн хүн нь гэмт этгээдүүд гэж ФСБ-ын Аюулгүй байдлын албаны дарга Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдлээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо өнгөрсөн шөнө болсон халдлагад сум, зэвсгийг ашигласан байж болзошгүй зургуудыг нийтлэжээ.
0 сэтгэгдэлтэй