728 x 90

Б.Энх-Амгалан: Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, би нэр дэвших эрхтэй

Б.Энх-Амгалан: Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, би нэр дэвших эрхтэй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

МАН-ын гуравдугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ хурлаас ирэх зургаадугаар сард УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорхой болно. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас нэрээ дэвшүүлэх талаар асуухад тэрээр дараах хариултыг өгөв.     

-Шүүхийн процесс дууссаны дараа бүх зүйл тодорхой болно. Шүүхээс гэм буруутайг нь батлаагүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэж Үндсэн хуульд заасан. Би гэм буруугүй гэдгээ хэлсэн. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч давж заалдана. Шүүхийн шийдвэр албажсаны дараа давж заалдах хүсэлтээ гаргана. Яллах дүгнэлт гараагүй байхад миний ялыг зохион болгон хэвлэлд тавьсан. Ингэж болохгүй. Улс төрийн захиалга байв уу гэж би хардаж байна гэв.  Анхан шатны шүүхээс энэ сарын 15-нд түүнд 40 сая төгрөгийн  торгууль ногдуулсан. Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс улс төрд нөлөө бүхий 13 этгээдийг яллагдагчаар татан шалгасан юм. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн (эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах ) гэм буруутайд тооцсон юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ