728 x 90

Хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

Хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 “Бест буйдан” компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр 64 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Ч.Алтангэрэл, Л.Энхсаруул нар шалгарлаа. Энэ барилдааны нэгийн даваанд даян аварга Н.Батсуурь, заан Б.Батмөнх, Б.Серик нарын өндөр цолтнууд унасан юм. Түрүү бөх Н.Өсөхбаяр нэгийн даваанд улсын начин О.Түмэн, дараа нь аймгийн арслан Э.Мөнхжаргал, И.Мандах, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Ч.Алтангэрэл, улсын харцага Б.Зоригтбаатар нарыг давжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ