728 x 90

Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн тайланд аудит хийж дууссан, энэ долоо хоногт баталгаажна

Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн тайланд аудит хийж дууссан, энэ долоо хоногт баталгаажна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг 256,000/татвар суутгасан дүн/ төгрөгийг 1,072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд олгох шийдвэр гарч, ЗГХЭГ-аас гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгоно хэмээн мэдэгдээд буй.

Харин "Эрдэнэс Монгол" компанийн захирлын мэдээлснээр аудитын байгууллагаас баталгаажуулсан даруйд ногдол ашиг олгох процесс эхэлнэ гэсэн юм.

Аудитын хяналт нь ямар шатандаа явааг Үндэсний Аудитын Газраас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн тайланд аудит хийх ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилж, дуусаад байна. Энэ долоо хоногт баталгаажна. Үүний дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-д дүгнэлтийг хүргүүлнэ" гэсэн мэдээллийг өглөө. 

Иргэд 1,072 хувьцааны мэдээллээ https://net.mcsd.mn/registration/default.jsp холбоосоор эсвэл 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа мессэжээр илгээн шалгаж болох юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ