728 x 90

Нохдын байрнаас олдсон яс нь сураггүй алга болсон иргэн Ц-ийнх буюу талийгаач эмэгтэйнх байсан нь тогтоогджээ

Нохдын байрнаас олдсон яс нь сураггүй алга болсон иргэн Ц-ийнх буюу талийгаач эмэгтэйнх байсан нь тогтоогджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн Б гэгч 47 настай эрэгтэй нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр нохдын байрнаас олдсон яс нь сураггүй алга болсон иргэн Ц-ийнх буюу талийгаач эмэгтэйн ээжийн ДНХ-ийн шинжилгээтэй таарч байгаа нь тогтоогдоод байгаа аж. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ