728 x 90

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 2024.03.26-27-нд шилжих шөнө Өвөрхангай болон Сэлэнгийн аймгийн өмнөд хэсгээр, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн баруун, эр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ, 27-ны өдөр Хэнтийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүснэ. 2024.03.27-ны өдөр Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна. 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 2024.03.26-27-нд шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-ны өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ