728 x 90

ХААН III ЧАРЛЬЗ “МОНГОЛ ХААН” жүжгийн хамт олонд талархлын захидал ирүүлжээ

ХААН III ЧАРЛЬЗ “МОНГОЛ ХААН” жүжгийн хамт олонд талархлын захидал ирүүлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цогт жавхлант гуравдугаар Чарльз хаан Лондон хотын Уэст Эндийн Колизум театрт тоглолтоо толилуулсан “Монгол хаан” жүжгийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлж, Монгол зургийн аргаар бүтээсэн хөрөг зургийг нь бэлэглэсэнд талархал илэрхийлж, сайн сайхныг хүссэн тухай захидлыг Эзэн хааны туслах хатагтай Муна Шамсуддин Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамаар уламжлуулан ирүүллээ.


Энэхүү захидалд: Букингемын ордон 2024 оны 3 дугаар сарын 18 Эрхэм дээдэст өгөөмөр бэлэг болгон сайн сайхныг ерөөн илгээсэн уран зураг, санаа тавьж бичсэн захидалд талархал илэрхийлэхийг Эзэн хаан надад ёсчлон даалгасан билээ. Та бүхний сэтгэл гарган илгээсэн захидалд туйлаас талархаж, Эзэн хаан Та бүхэнд мөн адил Зул сарын баярыг сайхан тэмдэглэж, шинэ ондоо үлэмж амжилт гаргахыг хүссэнийг хүлээн авна уу. Эрхэм дээдэс “Монгол хаан” жүжгийн баг, Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олонд эл мэндчилгээг хүргэхийн ялдамд чин сэтгэлийн талархал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна. Муна Шамсуддин, Эзэн хааны туслах Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Монгол хаан” жүжгийг Б.Баатарын найруулгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотноо Колизум театрт 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 2 хүртэл 15 өдрийн турш 17 удаа тоглож, нийт 40 мянга орчим үзэгчдэд толилуулсан билээ.


Саяхан “Монгол хаан” жүжиг Азийн аялал тоглолтоо Сингапур улсаас эхлүүлэх Гэрээ байгуулж, Марина Бэй Сэндс цогцолборын Сэндс театрт 10 дугаар сарын 17-ны өдрөөс дөрвөн долоо хоног тоглож, улмаар Ази, Европ, Арабын Булангийн орнуудад олон улсын аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ