728 x 90

4 дүүргийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

4 дүүргийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжнууд, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Тоосгоны гудамжнууд, Их, Бага Наран орчмоор цахилгааны гэмтэл гарсан аж.

Гэмтлийг арилгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д өглөөний 08:00 цагаас хойш 1119 хэрэглэгч хандсанаас 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгөөгүй талаар мэдээлэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ