.С.Батболдын гэр бүлийн мэдэлд байдаг компани уул уурхайн томоохон гэрээ байгуулсны дараа тус орон сууцыг худалдаж авсан гэж тэд үзэж байна. Мөн "BBC" агентлагт мэдээлэхдээ "Уул уурхай бол Монголын аж үйлдвэрийн гол салбар. С.Батболд уг хэргийг үгүйсгэж байна. 60 настай тэрбээр одоо ч парламентад суусан хэвээр байна" гэжээ.
С.Батболдын хуульч Орин Снайдер "Reuters" агентлагт мэдээлэл өгөхдөө "С.Батболд энэ үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх шүүх хуралдааныг хүлээж байна" гэсэн байна. Хоёр үл хөдлөх нь "Central Park"-аас хэдхэн блокийн зайд орших бөгөөд нэг нь "The Carlton House"-т, нөгөө нь "The Park Imperial"-д байрлалтай аж.
Уул уурхайн гэрээ болон бусад эх үүсвэрээс орж ирсэн олон сая ам.долларыг гадаадын банкны данс руу шилжүүлсэн гэв. Мөн энэ мөнгөний тодорхой хэсгийг үл хөдлөх худалдаж авахад зарцуулсан гэжээ.Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар хоёр үл хөдлөх хөрөнгийн нэгийг С.Батболдын ууган хүү ашиглаж байсан. Түүний ууган хүү АНУ дахь шуудангийн хаягаа бичихдээ тус орон сууцны хаягийг бичсэн байсан аж.