Цасан шуурганы улмаас Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин мөргөлдсөн осол өнөө өглөө гарсан. Ослын улмаас олон тооны хүн бэртэж Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын эмнэлэгт хүргэгджээ. Тээврийн цагдаагийн алба хэргийн газарт ажиллаж дууссан бөгөөд Тууш замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн байна.