Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын хөдөлгөөнд олныг хамарсан зам тээврийн осол болсон. Ослын улмаас бэртэж гэмтсэн нийт 14 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгджээ.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замын осолд өртсөн гурван хүний хоёр нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол, нэг нь тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын осолд өртсөн нийт 11 иргэнээс 9 нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцжээ. Харин хоёр иргэн тус төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчийн биеийн байдал хүнд байгаа бол, Толгойн мэс заслын тасагт хэвтсэн үйлчлүүлэгч нь гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн нэр болон нас, хүйс, гэмтлийн зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм.
0 сэтгэгдэлтэй