728 x 90

11, 15 настай ах дүү хоёр хар тамхи хэрэглэсэн нь сорилоор илэрчээ

11, 15 настай  ах дүү хоёр  хар тамхи хэрэглэсэн нь сорилоор илэрчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"11 настай хүү хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй байна” гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж, цагдаагийнхан хүүд сорилд тавьжээ. Сорилоор хүүгээс хар тамхи илэрсэн учраас түүний 15 настай төрсөн ахад ч сорил тавьтал бас илэрсэн аж. Иймд хөвгүүдийн өрөөнд нэгжлэг хийхэд газ будаг  газ, будаг шингэлэгчээс гадна мансууруулах үйлчилгээтэй ургамлууд олджээ. Хөвгүүд ээжтэйгээ хамт амьдардаг ба ээж нь эдгээр зүйлсийг гэрээс нь олдох хүртэл итгээгүй гэх мэдээлэл зарим хэвлэлүүдэд гарсан байна. Энэ талаар хууль хяналтынхнаас тодруулахад " Ййм хэрэг болсон нь үнэн. Сүүлийн үед  хар тамхи хэргэлдэг, мансуурдаг өсвөр насныхан ихэссэн. Энэ нь энэ төрлийн хэрэгт холбогдож буй байдлаас нь харж болно. Иймд эцэг эхчүүд сонсор сэрэмжтэй байж өсвөр насныхан болон хүүхдүүддээ тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй байна" гэв. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ