Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнэ ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр "Дэвшинэ. Дэвшүүлэх, дэвшүүлэхгүйг эрх бүхий байгууллагууд л шийдэх байх. Тэд нар нь хориг саад тавих эсэхийг мэдэхгүй байна. Надтай адилхан гарж ирсэн нөхдүүд эвсэл байгуулаад яваад байгааг харахад бодвол болдог юм байлгүй. Хүнд ямар ч шийтгэл оногдуулж болно. Тэр хүн шийтгэлээ биеэр эдлээд гарсан байхад сонгуульд оролцуулахгүй гэж давхар шийтгэл оногдуулж байгаа нь ардчилсан улсад байж болохгүй үзэгдэл. Давхар шийтгэл байж болохгүй биз дээ"
гэсэн юм.
0 сэтгэгдэлтэй