728 x 90

"The MongolZ" баг Ази тивийг төлөөлнө

"The MongolZ" баг Ази тивийг төлөөлнө
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цахим спортын "CS2" төрлийн "ESL Challenger – Jönköping 2024″ тэмцээний Азийн бүсийн хаалттай сонгон шалгаруулалт өчигдөр өндөрлөв. Нийт дөрвөн баг ганц эрхийн төлөө өрсөлдсөн бөгөөд Монголоос "The MongolZ" болон "ATOX" багууд оролцсон. 

Тэмцээний эхний өдөр "ATOX" баг хасагдсан бол "The MongolZ" хожигдох эрхгүй үлдсэн. Өчигдөр доод бүсийн финалд орос тамирчдаас бүрдсэн "LYG" багтай дахин учраа таарсан. Хоёр баг тэмцээний эхний өдөр учраа тааран тоглоход "LYG" баг хожсон. Гэхдээ хоёр дахь тоглолт арай өөр дүр зургаар өрнөж, Азийн тэргүүн баг "The MongolZ" илүү гэдгээ харуулж, 2-0 гэсэн харьцаатай илүүрхсэн. 

100 мянган ам.долларын шагналын сантай "ESL Challenger – Jönköping 2024″ тэмцээнд "Falcons", "Complexity Gaming", "ENCE", "Alliance", "The MongolZ" зэрэг багууд эрхээ аваад байна. Одоо Европ, Хойд болон Өмнөд Америкийн сонгон шалгаруулалтад түрүүлсэн багууд нэмэгдэж, нийт найман багтай тэмцээн эхэлнэ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ