728 x 90

“Дашваанжил” ХХК-д таван жил хяналт шалгалт хийгдээгүй, жолооч нараа даатгуулаагүй байжээ

“Дашваанжил” ХХК-д таван жил хяналт шалгалт хийгдээгүй, жолооч нараа даатгуулаагүй байжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр өнгөрөгч нэгдүгээр сарын 24-нд газ ачиж явсан ачааны автомашин осолдож, ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэн. Тухайн дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдаж, олон айл өрхөд эд материалын хохирол учраад. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн чиглэлээр ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ. ХНХЯ-наас "Дашваанжил" ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. 


Энэ талаар ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав “Сүүлийн таван жилийн хугацаанд Дашваанжил ХХК-д хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийгдээгүй нь тогтоогдсон. Хяналт шалгалтын явцад дараах зөрчил илэрсэн. Хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам болон хөдөлмөрийн норм баталж, мөрдүүлээгүй зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой багагүй зөрчил илрээд буй. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбоотой зөрчил гарсан. Тухайлбал, 518 ажилтантай томоохон байгууллага хэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц тогтолцоо, ажилтангүй байгаа юм. Хуулийн дагуу эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр заавал энэ чиглэлийн ажилтан байх ёстой гэж үздэг.


Түүнчлэн зайлшгүй ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх ёстой байдаг. Тухайн аж ахуй байгууллага, нэгжид ямар эрсдэл байна вэ, жолоочийг ажилд явуулахад ямар эрсдэл учирч болохыг урьдчилан тооцоолж, эрсдэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг төлөвлөж, эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай. Гэвч тус компани ажил олгогчийн уг үүргээ биелүүлээгүй. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар эрсдэлтэй ажлын байран ажиллаж буй ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр заавал даатгуулах ёстой байдаг. Уг даатгалыг Дашваанжил ХХК хийлгээгүй нь тогтоогдсон. Мөн ажлын байрны нөхцөлийг үнэлгээг хийлгээгүй зөрчил илэрсэн. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөрчилд тодорхой торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ